Нууцлалын бодлого
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
“Basconi.mn” цахим худалдааны систем (цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч”/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “ЕВРО ШҮҮЗ” ХХК нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
1. Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утас руу холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт.
2. Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар ашиглах.
3. “ЕВРО ШҮҮЗ” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
1. Бид онлайн горимд хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор SSL нууцлалыг ашиглахын зэрэгцээ дотоод систем дэхь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах үүднээс шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.
2. "Евро Шүүз” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг RDS дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.